Дорнод аймгийн ИТХ даргаар П.Мөнхтөр сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 17:04:30

Дорнод аймгийн ИТХ ээлжит хурлаа хийж дарга Р.Зоригтбаатарыг огцруулж Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийг сонгожээ.

Тэрээр аймгийн ИТХ-ын хурлын тэргүүлэгч нам дотроо нэлээд эрх мэдэл бүхий нэгэн юм. Хуульч мэргэжилтэй тэрээр урьд аймгийн авто тээврийн газрын даргаар олон жил ажиллаж байсан нэгэн. Дорнод аймгийн ИТХ нэг жилийн турш даргын асуудлаа шийдэж чадалгүй шүүх, хүчний байгууллагаар удаан явсны эцэст ийнхүү сонгуулийн босгон дээр даргаа солилоо. Хотын захирагч ийнхүү ИТХ дарга болсоноор түүний суудал эзгүйрч хэн гэгч эрхэм болох нь таавар төдий үлдлээ.

Б.Туяа

Related news