“Архигүй, тамхигүй Дарвичууд” төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 15:19:14

Ховд аймгийн Дарви сумын удирдлагууд  “Архигүй, тамхигүй Дарвичууд” төлөвлөгөө гаргажээ. Үүний дагуу долоо хоног бүрийн 5 дахь өдрийг архи зардаггүй өдөр болгон хэвшүүлээд ажиллаж байна.

Тус суманд архи, тамхи зардаг дэлгүүр хоршоог цөөлж, төв гудамжид тамхины цэг байгуулж,   архи,тамхины хор уршгийг сурталчилсан төрөл бүрийн тэмдэглэгээ лого байршуулжээ.

Дарви суманд 2012-2015 онд үйлдэгдсэн  20 удаагийн гэмт хэргийн хоёр нь буюу 10 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Архи тамихгүй ажлын байр уриаг дэвшүүлж, ажилласнаар тамхинаас татгалзах хүний тоо нэмэгджээ. Тухайлбал сумын хүн эмнэлэг нийт үндсэн 21 ажилтантай, тэднээс нэг нь л тамхи татдаг байна. Бас сумын төвд архи ууж сэлгүүцэх, тамхи татаж хог хаягдал үүсгэдэг замбараагүй байдал хумигдаж, сумын төрийн байгуулагын ажилтнууд иргэдэд шаардлага тавьдаг болоод  байна.

А.Бямбасүрэн

Related news