Хурд сааруулагч тавих асуудлыг хөндлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 13:51:27

Сэлэнгэ аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс нь өөрийн байрандаа халамж үйлчилгээ шаардлагатай Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээг графикийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Энэ нь тэдгээр зорилтот бүлгийг халамжаар дамжуулан нийгэмшүүлэх, идэвхтэй амьдралд суралцахад ихээхэн түлхэц болдог байна. 
Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав төрийн үйлчилгээг гардан гүйцэтгэж иргэдэд үзүүлдэг халамжийн ажилтнуудтай уулзаж, аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар товч мэдээлэл өглөө. Мөн Халамжийн хэлтсийн ажилтнуудаас тавьсан асуултанд хариу өгч, саналыг нь сонслоо. Эдгээр саналын дотор тус хэлтэс байрладаг 8 дугаар багийн нутаг дэвсгэр нь Олон улсын чанартай авто замын дагууд байрладаг учраас автомашинууд хурдтай явж зам тээврийн осол гарах нөхцөл бүрддэг байна. Иймээс тус хэлтсийн урд замд хоёр чиглэлийн хурд сааруулагч тавих асуудлыг хөндөж байв. Энэ асуудлын талаар тусгайлан албан тоотоор хандаарай анхааралдаа авч ажил хэрэг болгоно гэдгийг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав хэллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news