Зорилтот 100 өрхийг эдийн засгийн сургалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 10:23:41

“Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-йин хүрээнд Ховд аймгийн Жаргалант сум, Дэлхийн зөн ОУБ-ын Ховд Орон нутгийн хөжгилийн хөтөлбөр, НХҮХэлтэс, Хөдөлмөрийн хэлтсээс хамтран амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур 100 айлд эдийн засгийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтын үр дүнд эдгээр өрхүүд бүлгийн зохион байгуулалтанд орж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй  өрхийн орлогоо нэмэгдүүлэх эдийн засгийн мэдлэгийг олж авах ач холбогдолтой юм.

Тус аймгийн хэмжээнд нийт 650 орчим амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх байдгаас Жаргалант суманд 325 өрх байдаг аж.

Энэ ажлын хүрээнд ДЗОУБ-ын Ховд Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зүгээс 100 өрхийг сонгон авч, тэдгээр өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.

Жаргалант сумын Засаг даргын захирамжаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, нэгдүгээр сарын 11-27-ны өдрүүдэд зорилтот өрхүүдээр очиж, амьдрал ахуйтай нь танилцаж, бодит үнэлгээ дүгнэлт өгснөөр, ихэвчлэн 2-8-р түвшний өрхүүдийг сонгон авсан аж.

А.Бямбасүрэн

Related news