“Эрдэнэс-Таван толгой”-н ажилтнуудын чадавхийг дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-09 13:05:29

“Эрдэнэс-Таван толгой” компани болон “Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо”-ны хооронд энэ сарын 04-нд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд компанид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, компанийн ажилтнуудын чадавхи дээшлүүлэх сургалтууд хамтран зохион байгуулах зэрэг олон ажил хийнэ.

“Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо”-ноос томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниудыг дэмжин ажилласнаар бүтээн байгуулалт нэмэгдэж, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байр нэмэгдэх сайн талтайг энэ үеэр онцолж байв.

Энэхүү ёслолын ажиллагаанд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ, “Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо”-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар талуудыг төлөөлөн оролцов.

Related news