Ж.Батзандан, Ч.Ганхуяг нар тойрогтоо ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБаянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Ганхуяг нар энэ сарын 31-нээс 4 дүгээр сарын 3 хүртэл тойрогтоо ажиллах болжээ.
Тэд энэ хугацаанд сонгогчидтойгоо уулзаж, санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавих юм байна. Мөн УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар иргэдтэй санал солилцох ажээ.
Н.Туяа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days