Малчид "Малчин цэрэг" хөтөлбөрийн санааг дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг дарга сумдын иргэдэд 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ тайланг тавих үеэр малчдаас залуу малчдын халаа байхгүй болж буйг онцлон хэлж байлаа.
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд аймгийн Засаг дарга ажлынхаа тайланг тавих үеэр тус сумын малчдаас залуу малчны халааг төрөөс хэрхэн анхаарч байгааг асууж байв. Мөн малчид “Оюутан цэрэг” гэдэг шиг “Малчин цэрэг” хөтөлбөр байвал зүгээр юм уу гэсэн санааг тавьж байлаа. Залуучууд мал маллахаа больсон энэ үед гурван жилээр мал маллуулахад дуртай болно. Цаашлаад өөрийн гэсэн хөрөнгөтэй болно гэдгийг малчид ярьж байв.
Аймгийн дарга үүнийг бодууштай санаа байна хэмээн ихэд талархан хүлээж авсан. Энэ үеэр энэ хаврын тухайд Сэлэнгэ аймгийн хэмжээнд малын ихэрлэлт маш их байгаа аж. Энэ бол өвөл өнтэй, мал тарган орсны илрэл хэмээн хашир малчид өгүүлсэн. Энэ нь мал өсөх сайхан хэдий ч эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт нэн таатай зүйл биш юм. Гэхдээ ухаант малчид малаа хэрхэхээ, тоо толгойдоо хэрхэн тааруулж, төр засгийн бодлогодоо уялдуулахаа мэдэх буй за.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг