Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутагтаа сургалт хийх үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:47:12

Сонгуулийн ерөнхий хорооноос Хэнтий аймгийн байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн 18 сумын 80 гаруй төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд тус  сургалтаар шинээр батлагдсан сонгуулийн хууль тогтоомжийн тухай болон хуулийн бүтэц, хуульд орсон гол гол өөрчлөлтүүд, Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн зэрэг сэдвээр хийсэн юм.

Мөн сонгуулийн тухай хуулийн 28-р зүйлийн 28,5 дахь хэсэгт заасны дагуу байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалтанд хамрагдсан гэрчилгээ олгожээ. Эдгээр гэрчилгээ авсан төрийн албан хаагчид тус сургалтыг өөрсдийн орон нутагтаа зохион байгуулах үүрэг хүлээлээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news