Сурагчид мөнгөний боломжоосоо болж  хичээл сонголтоо буруу хийх тохиолдол их гардаг гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 09:07:46

Хэнтий аймгийн хэмжээнд энэ хавар 824 сурагч ЕБС-иа төгсөх бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний 70 гаруй хувь нь ЭЕШ- даа бүртгүүлжээ.

Бүртгэл эхлэхтэй зэрэгцэн Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээлэл өгсөн тул бүртгэлийн явцад ямар нэг бэрхшээл тулгараагүй байна.Бүртгэлийн хугацаа дуусах дөхөөд ирэх үед ачаалал нэлээд ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг хичээсэн. Гэхдээ ямар хичээл сонгохоо зарим нь шийдээгүй байгаа тул бүртгүүлэхийг тэр бүр яараагүй, зарим нь ямар мэргэжил эзэмших тал дээр эргэлзэж байгаа тул сайн судалж үзэж байгаа  гэдгийг сурагчид хэлж байна.

БСГ-ын ахлах мэргэжилтэн Б.Түмэнжаргал “Сурагчид мөнгөний боломжоосоо болж хичээл сонголтоо буруу хийх тохиолдол их гардаг. Тиймээс сурагчдыг сонголтоо буруу хийхгүй байхыг анхааруулж БСГ-аас сургуулиудадаа заавар зөвөлгөө хүргүүлсээр байна. Ер нь бол сурагчид ямар мэргэжил эзэмшихээ шийдээгүй байж сэтгэлийн хөөрлөөсөө болж буруу хичээлээр шалгалт өгч хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй тохиолдол их тулгардаг” гэв.

ЭЕШ-д бүртгүүлсэн сурагчдын дийлэнх нь монголхэлээс гадна математик, физик, нийгмийн ухаан, биологийн ухаан, англи хэлний хичээлийг сонгожээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news