Гамшгаас хамгаалах сургуулилт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 16:34:36

Баянхонгор аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу тус аймгийн Хүрээмарал сумд Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийг энэ сарын 26-28-ны хооронд зохион байгуулж байна.

Тус сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн танхимын сургалтыг 100 гаруй иргэнд 6 цагийн лекцээр олгож, дадлага сургуулийг эрэн хайх, аврах ажиллагаа, хүн, малын гоц халдварт өвчний үеийн хээрийн эмнэлгийн дэлгэлт зэргээр хийж байгаа аж.

Сургуулилтын эхний өдөр дадлага сургуультай холбогдуулан тус сумд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохио өгч, нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийлгэж, 200 шахам иргэнийг хамруулжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 245 сурагчийг газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллаж, газар хөдлөлт болон аюул ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

Өнөөдөр тус сумын гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшиг”-ийн цагийн байдал дээр ажиллаж байгаа юм байна.

Б.Мөнхзул

Related news