Дундговь аймгийн удирдлагууд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-тэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 15:31:37

Хэнтий аймагт анхны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” шинээр байгуулагдан иргэддээ үйлчилж байна. Тус үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бямбалхагваар ахлуулсан ажлын хэсэг танилцан, туршлага судлалаа.

Энэ үеэр ажлын хэсэг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн интернетийн сүлжээг хэрхэн шийдвэрлэсэн, агентлагуудын иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний төрөл зэрэг олон зүйлтэй танилцаж санал бодлоо солилцсон юм.

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилготойгоор улс орон даяар шинэчлэн байгуулж байгаа ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news