Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд 6 нам оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулсан бүртгэлийг аймгийн Аудитын газар аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэж өглөө.
Уг бүртгэлээр аймгийн ИТХ-ын сонгуульд 6 нам оролцохоор мөрийн хөтөлбөрөө хянуулж, сонгуульд оролцох эрхтэй болжээ. Харин бие даагчид мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгөөгүйг энэ үеэр мэдэгдэв.
Аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө Хөдөлмөрийн үндэсний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, МАН, Ардчилсан нам, МАХН, Монголын үндэсний ардчилсан намууд хянуулжээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг