Цэцэг өвчний 250,0 м/тун тарилга нэмж ирүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:07:01

Хэнтий аймгийн ХХААГ-т Улсын Мал эмнэлэг үржлийн газар /УМЭҮГ/-аас цэцэг өвчөөс урьдчилан сэргийлэх тарилга 250,0 м/тунг нэмж ирүүллээ.

Ийнхүү аймгийн ХХААГазрын даргын баталсан хуваарийн дагуу сумдад олгон уг өвчин оношлогдсон 8 суманд хуваарилан олгож тарилга хэлээд явж байна. 

Мөн тус тарилгаас өмнө  Улсын Мал эмнэлэг үржлийн газраас ирүүлсэн цэцэг өвчөөс урьдчилан сэргийлэх тарилгын 50,0 м/тунг хүлээн авч уг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Баян-Овоо, Батноров, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр зэрэг сумдын 17543 хурга, 40959 хонь хамрагдсан байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news