“Майдарын эрин” сангийн нэрэмжит бичиг соёлын уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:16:44

Хэнтий аймагт Монгол бичгийн нийтийг хамарсан олимпиадыг энэ жил 4 дэх удаагаа “Майдарын эрин” сангийн нэрэмжит бичиг соёлын уралдаан болгон зохион байгууллаа.

Бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж өвлөн суралцах үйлсийг дэмжсэн энэхүү уралдаанд мэргэжлийн 42 багш, 7, 9-р ангийн 1300 гаруй сурагчид болон 1500 гаруй сонирхогч иргэд оролцсон бөгөөд тус олимпиадыг мэргэжлийн багш нар, сурагчид, сонирхогчдын гэсэн гурван ангиллаар явуулжээ.

7-р ангийн сурагчдаас Хэрлэн сумын 4-р сургуулийн Уранбямба багштай 7а анги, Бор-Өндөр цогцолбор сургуулийн Байгалмаа багштай 7в анги, Биндэр сумын Амаржаргал багштай 7а ангийн сурагчид шалгарчээ.

Мөн 9-р ангийн сурагчдаас “ХанХэнтий” цогцолбор сургуулийн Чулуунцэцэг багштай 9а, Хэрлэн сумын 4-р сургуулийн Эрдэнэсувд багштай 9в, Бор-Өндөр цогцолбор сургуулийн Баясгалан багштай 9а ангийн сурагчид монгол бичгээр бичих ур чадвараараа шалгарлаа.

Мэргэжлийн багш нараас Хэрлэн 1-р сургуулийн багш Г.Өнөртуяа, “Тэмүүжин” цогцолбор сургуулийн багш М.Болор, Наранцацрал нар шалгарав. Сонирхогчдын дунд анхан, дунд шатны ангиллаар явуулахад олимпиадын анхан шатны төрөлд 1-р байрыг Баянмөнх сумын ЗДТГ-ын ня-бо Энхчимэг, 2-р байрыг Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн багш Отгонтуяа, дунд шатанд 1-р байрыг Дадал сумын ЗДТГ-ын дарга Гэрэлмаа, удаах байрыг Батширээт сумын цэцэрлэгийн эрхлэгч Хандцоо, 3-р байрыг Дархан сумын соёлын төвийн ажилтан Уянга тус тус эзэлжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news