Тагнуулын байгууллагыг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:42:07

Энэ онд болох Тагнуулын ерөнхий газрын 90 жилийн ойн ажлын хүрээнд Хэнтий аймгийн Тагнуулын газраас "ТЕГ, баримт” гэрэл зургийн үзэсгэлэн, Тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

Нээлтэд аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар болон Тагнуулын хэлтсийн дарга нар оролцлоо. Энэхүү өдөрлөгөөр иргэдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн лавлагаа, цагаатгалын архивын лавлагаа, цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа, мөн ажилласан жилийн архивын лавлагаа болон хуучнаар НАХЯ түүний харьяа байгууллага ТЕГ-т ажиллаж байсан албан хаагчдын ажиллсан жилийн лавлагааг үнэ төлбөргүй өгч, архивын мэдээллээр үйлчилгээ үзүүллээ. Мөн үзэсгэлэнд үе үеийн ажилтан албан хаагчдын намтар, бүтээл номууд тавигджээ.

Тагнуулын Ерөнхий газраас 2012 оноос хойш "ТЕГ, баримт” гэрэл зургийн үзэсгэлэн, тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг 21 аймагт зохион байгуулж байгаа юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news