Ахмад багш нарын “Цагаан Уул” наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-04 21:48:06

Хэнтий аймгийн боловсролын байгууллагын удирдах ажилтан, ахмад багш, ажилчдын урлаг спортын “Цагаан уул” наадам Чингис хотод боллоо.

Наадамд 24 сум, байгууллагын 310 урлагийн авьяастан, тамирчид оролцов. Багийн нэгдсэн дүнгээр Бор-Өндөр сумын Б.Алтансүх захиралтай сургууль, Ө.Нарантуяа, Г.Энхсаруул, Р.Мөнгөнтуяа эрхлэгчтэй цэцэрлэг, Ц.Валя даргатай ахмадын зөвлөлийн урлагийн авьяастнууд, тамирчид тэргүүн байрны шагнал өргөмжлөл, цом, мөнгөн шагнал хүртлээ. Дэд байранд Д.Дамдинпүрэв захиралтай, Н.Одгарав эрхлэгчтэй ахмадын зөвлөлийн дарга Л.Цэнд-Аюуш ахлагчтай Дадал сумын сургууль цэцэрлэгийн урлагийн авьяастнууд, тамирчид, гутгаар байранд Л.Баянмөнх захиралтай, Т.Оюунтуяа эрхлэгчтэй, ахмадын зөвлөлийн дарга Б.Хатантөмөр ахлагчтай Батноров сумын сургууль, цэцэрлэгийн урлагийн авьяастнууд, тамирчид тус тус шалгарлаа.

Харин Урлагийн төрөлд Хэрлэн сумын Б.Энхтуяа ахлагчтай ясли цэцэрлэгийн хамтлаг тэргүүн байр, Батноров, Бор-Өндөрийн урлагийн авьяастнууд 2, 3-р байранд шалгарсан бол спортын төрлөөр Б.Мөнхбаяр захиралтай Хан Хэнтий цогцолбор сургууль тэргүүлж, Бор-Өндөр, Дадал сумын баг тамирчид 2, 3-р байр эзэллээ.

О.Буянхишиг

 

Related news