Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-03 18:24:11

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод  сумын  хэмжээнд 6 дугаар сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орж үерийн аюул нүүрлэж гэр хороолол, зуслангийн айл өрхүүдийн бие засах газар, бохир усны цооногийн гадна, дотор талбай эвдэрснийг сэргээн засварлаж ариутгал халдваргүйтгэл, хөрсөнд нөхөн сэргээлт хийх ажлыг аймгийн ОБГ-аас зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, үерийн уснаас үүссэн зам талбайн эвдрэлийг сэргээх, үерийн ус зайлуулах хоолой, суваг шуудууны лаг шаврыг цэвэрлэх, эвдэрсэн далангуудыг нөхөн сэргээх, усанд автсан хашаа, гудамж зэрэгт шуудуу татах, нүх цооногийг булах, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна гэж аймгийн  ОБГ-аас мэдээллээ.

 

Related news