Газрын харилцаа, зураг зүйн газрын барилгын ажилд ахиц гарахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:41:14

2012 онд шавыг нь тавьсан Хэнтий аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын хийцийн ажил бүрэн дууссан ч дотор засал болон шугам сүлжээний ажил нь хийгдэлгүй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Улсын хөрөнгө мөнгийг үр ашиггүйгээр зарцуулж, ашиглахгүй байгаа шалтгаан нь удирдлагуудынх нь буруу гэдгийг Аймгийн засаг даргын орлогч Г.Ганхуяг хэллээ.

Тус барилгын ажил гурав дахь жилдээ ийхнүү зогсонги байдалтай обьектын жагсаалтад орж байгаа бөгөөд өдгөө 90 хүртэл хувийн гүйцэтгэлтэй энэ байрыг ашиглалтад оруулах боломж аймаг, орон нутагт бий. Гэсэн ч тус газрын удирдлагууд асуудлаа шийдвэрлэх идэвхи сул байгаагаас учир ийн гурав дахь хавартайгаа золгож байна.

Аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг “Газрын харилцаа, зураг зүйн газрын шинэ барилгыг дуусгаж, ашиглалтад оруулахад 200 орчим сая төгрөг шаардлагатай байгаа. Гэхдээ үүнийг шийдүүлэх хүсэлтийг тус газрын зүгээс аймаг, орон нутагт тавьж байгаагүй. Тиймээс ийм байдалтай өдий хүрч байгаа бөгөөд энэ барилгаас өөр зогсож, идэвхгүй үхмэл хөрөнгө Хэнтий аймагт байхгүй гэв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news