Зуны эхэн сар гарсан ч цасан шамрагатай өнжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 10:54:53

Ховд аймгийн нутгаар зуны сар эхэлсэн хэдий ч өчигдөр өглөөдөө цэлмэг байсанаа үдээс хойш шороон шуурга шуурч гэв гэнэт цасан шамрага тавьж байна. Байгаль дэлхий нэг л засрахгүй байна.Энэ тухай хөгшчүүл өөр өөрсдийн дүгнэлтээ хэлж байна.

Зарим нь хавар тэнгэр дуугарах муу гэлцдэг, өнгөрсөн 4 сард тэнгэр дуугарч, дуу цахилгаантай хүчтэй мөндөр орж, айлын гэр дээр аянга буусан. Энэ зуны шинж тийм ч сайнгүй болов уу гэцгээж байна.

Харин зуны эхэн сард тэнгэр дуугарвал хангай дэлхийдээ сүү өргөж, байгаль дэлхийдээ залбирдаг байжээ. Гэтэл зуны эхэн сар эхэлсэн хэдий ч дулаан хувцаснаасаа салж чадахгүй, нар ээсэн өдрүүд ирээгүй л байна.

Гэтэл өчигдөр гэв гэнэт цасан шамрага тавьж, үзэгдэх орчин хязгаарлагдаж цас бүрхлээ. Зуны эхэн сарын байгалийн өнгө төрх цастай зун болж уул тал цасаар бүрхэгдэж, байрны гадна тавьсан машинууд бөмбөгөр цасанд дарагдсан байна.

Хов аймаг А.Бямбасүрэн

 

Related news