ӨНӨӨДӨР: Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-10-23 07:49:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хуучин циркт 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88199996

10.00 цагт МҮЭХ-ны байранд тус холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно.

10.00 цагт ШУА-ийн төв байранд “Монголын нууц товчоон: Түүхэн газар нутгийн судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99014785

11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлнэ.

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлыг цахимаар танилцуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Этүгэн интертайментаас “Итгэлээр дүүрэн амьдрал бүх оддын нэгдсэн хандивын тоглолт”-ын талаар мэдээлнэ.

11.30 цагт Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойд зориулан генералууд Их Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

13.00 цагт Хүүхдийн төв номын санд “XX зууны Монголын соёл урлаг,  утга зохиол-Суу билэгт Ламжавын Ванган” эрдэм шинжилгээний хурал болно.

13.00 цагт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас Нарантуул 2, Нарлаг дэнж, Хүчит шонхор, Дөрвөн шонхор худалдааны төвд "Мал мах" нэгдсэн ажлын хүрээнд хийсэн хяналт шалгалтаа Хүчит шонхор захад танилцуулна. Утас: 80003600

14.00 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 99090339

14.00 цагт Сүхбаатарын талбайд "ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10 ХОНОГ" аяны хүрээнд "АХМАДЫН ЯВГАН АЯЛАЛ"-ын нээлт болно.

Related news