Сэлэнгэд дархлаажуулалтын аян амжилттай өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-30 16:44:56

Сэлэнгэ аймаг улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 100.8 хувийн амжилттайгаар хугацаандаа багтаан дуусгалаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ажилласан 29 нэгжээс 14 нь улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын ажлаа 100.4-140.4 хувиар давуулан хийж манлайлжээ. Нэмэлт дархлаажуулалтанд маш их хүч хөдөлмөр гарган ажиллалаа хэмээн аймгийн ЭМГ-ын орлогч дарга н.Даваасүрэн мэдээллээ. Энэхүү давуулан биелүүлсэн үзүүлэлт нь тухайн сум өөрийн 18-30 насны иргэдийнхээ тоонд өгсөн захиалгаас гадна хийгдсэн тоо юм. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд болон бусад газар ажиллаж байгаа иргэдийг хамруулан оролцуулсан үзүүлэлт ажээ. Вакцинд хамрагдаж байгаа иргэдийн регистрийн дугаараар бүртгэн авч мэдээллийн бааз үүсгэсэн учраас худлаа дүн мэдээ гарахгүй юм байна.

Вакцинд хамрагдах иргэд суурин бус хөдөлгөөнтэй ажиллаж, амьдарч байгаа учраас явуулын вакцинжууулах үйлчилгээг түлхүү хийжээ.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news