Халхгол сумынхан интернэтийн сүлжээ хэрэглэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД“Хөдөө орон нутагт сансрын холбооны сүлжээг ашиглан өргөн зурвасын интернэт үйлчилгээ нэвтрүүлэх” төслийн шугамаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Ази Номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага, Япон улсын засгийн газар, КDDI foundation-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж Дорнод аймгийн Халхгол суманд интернэтийн үйлчилгээг хүргэж эхэллээ.
Эхний ээлжинд сумын ЗДТГ, эмнэлэг, ЕБ Сургууль, Соёлын төвүүдийг хамруулжээ. Эдгээр байгууллагуудад ашиглагдах 1.5 МВ/с хурдтай интернэт үйлчилгээг нэг жилийн ашиглалт, үйлчилгээний зардлын хамт мөн санхүүжүүлж байгаа юм.
Б.Туяа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days
Comments