Сэлэнгэ аймгаас 14 нэр дэвшигч УИХ-д өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ2016 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас 14 нэр дэвшигч 25, 26, 27 дугаар тойргийн 3 мандатын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн МАН-аас аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн АН-аас ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны АН-ын дарга, дуучин Г.Эрдэнэтунгалаг, МАХН-аас “Барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбат, бизнесмэн А.Энхболд, “Сайхан Хөтөл” ХХК-ийн захирал Л.Ганболд, ИЗНН-аас Сэлэнгэ аймгийн Гааль, Татварын газрын Алтанбулаг салбарын аж ахуйн менежер Д.Батсайхан, “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс бизнесмэн Т.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Баатаржав нар нэр дэвшсэн байна.
Харин бие дааж “Метатех” компанийн захирал Ц.Эрдэнэбат, бизнесмэн Д.Батбилэг нар Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшлээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг