Төв аймгаас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-14 20:26:42
Yesukheitumur Tumurbaatar

Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу эмч" шагналыг Төв аймгаас анх удаа Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын их эмч, Н.Биханзрагчаад хүртээв.

Нанжидын Биханзрагчаа Төв аймгийн Зуунмод сумын уугуул бөгөөд 2005 оноос Нэгдсэн эмнэлэгт орж, өдгөө 11 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд шинийг эрэлхийлсэн, хамт олноо манлайлсан, мэдлэг ур чадвараа ахиулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн тул ийнхүү "Шилдэг залуу эмч" шагналыг хүртжээ.

Эдгээрээс дурьдвал:"Буруу залгилтаас сэргийлэх" сургалт зохиож, жирэмсэн үеийн мухар олгойн үрэвсэлд дүн шинжилгээ хийж, "Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэг"-ийн 13-р хэвлэлд нийтлүүлсэн байна. Түүнчлэн "Антибиотикийн урьдчилан сэргийлэлт ба түүний эмчилгээний үр дүн " сэдэвт илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Related news