Үндэсний шилдэг багшийн гурав нь Хэнтий аймгаас шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалтын эхний шатанд Хэнтий аймгаас гурван багш шалгарчээ.
Үндэсний шилдэг багш шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш оролцсон бөгөөд шилдэг 50-д Хэнтий аймгийн лаборатори Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш О.Ууганцэцэг, Нэгдүгээр сургуулийн Химийн багш Д.Мөнхдалай, “Тэмүүжин” цогцолбор сургуулийн бага ангийн багш Д.Цэнгэл нар шалгарсан байна.
Энэхүү арга хэмжээг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх аж.