Хятадад устөрөгчийн хөдөлгүүрт зүтгүүрийг туршилтаар явуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-11-01 13:56:44

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс устөрөгчийн түлшинд суурилсан анхны гибрид буюу хос хөдөлгүүрт зүтгүүрээ Өвөр Монголын өөртөө засах орны нүүрс тээвэрлэх төмөр замын шугамд туршилтаар явуулж эхэлжээ.


627 км урт энэхүү төмөр зам нь Өвөр Монголын Байинхуа нүүрсний уурхайг Ляонин мужийн Жинжоу боомттой холбодог байна. Шинэ зүтгүүрийг ашиглалтад оруулснаар уламжлалт дизель зүтгүүртэй харьцуулахад нүүрсхүчлийн хийн хаягдлыг жилд 96 мянга орчим тонноор бууруулна гэж тооцоолж байгаа ажээ.


Хос хөдөлгүүрт зүтгүүр нь цагт 80 км хурдлах боломжтой бөгөөд түлшээр бүрэн цэнэглэсэн үед бүтэн өдрийн турш тасралтгүй явна. Шулуун зам дээрх зүтгэх хүчний хамгийн дээд хязгаар нь 5000 тонн аж.


Устөрөгчийн түлшээр ажиллаж, зөвхөн ус ялгаруулах зүтгүүр нь ашиглалтын явцад хүрээлэн буй орчны бохирдлыг тэг болгоно гэж онцолж байна.


Ташрамд сонирхуулахад, Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компани устөрөгчийн хөдөлгүүрт автомашиныхаа гадаад дахь анхны үйлдвэрийг Хятадад байгуулахаар болжээ.


Related news