Улсын тооллогын талаар цахим хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-12 21:20:20
Хэнтий /МОНЦАМЭ/ Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Статистикийн хэлтсийн дарга Т.Сэдэдмаа нар сумдын ажлын хэсэгтэй цахим хурал хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3-р улирлын байдлаар Хэнтий аймгийн хувьд 2500 орчим аж ахуй нэгж байгууллага, 2600 хувиараа хөдөлмөр эрхлэгч тооллогод хамрагдахаас өнөөдрийн байдлаар 20 хувьтай үргэлжилж байна.
Засаг даргын орлогч Л.Батсайхан хурлаар ААНБ тооллогын үйл явц, хамрагдалтыг эрчимжүүлэх талаар, Статистикийн хэлтсийн дарга Т.Сэдэдмаа хамрагдвал зохих ААНБ болон татан буугдсан байгууллагуудад авах арга хэмжээ цаашид хэрхэн ажиллах талаар сумдын ажлын хэсэгт зөвлөгөө өглөө.
Тооллогод хамрагдах нь тухайн аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд статистикийн хуульд заасан үүрэг бөгөөд харгалзах салбарын болон засаг захиргааны нэгжийн түвшинд нэгтгэсэн мэдээлэлтэй болж, түүнийгээ шийдвэр гаргалт, бодлого төлөвлөгөөнд ашиглах боломж бүрдүүлэх чухал ач холбогдолтой. Мөн тухайн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлж, баримт судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулахад ашиглах боломжтой юм.
Related news