Багуудын засаг даргын сонгууль боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-15 11:46:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэрлэн сумын Багийн Иргэдийн Нийтийн хурлыг нэгэн зэрэг зохион байгуулж, Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, Багийн Засаг даргыг сонгох сонгууль боллоо.

Багийн Засаг даргын сонгуулиар Хэрлэн 1-р баг Б.Эрдэнэбилэг, Булаг 2-р баг Б.Хүрэлзүрх, Баянмөнх 3-р баг Б.Мөнхбаяр, Сариг 4-р баг Г.Сарангоо, Өндөрхаан 5-р баг А.Оюунбилэг, Цогт-Өндөр 6-р баг Ч.Хэрлэнчимэг, Номгон 7-р баг П.Ихбаяр, Тахилгат 8-р баг А.Ууганбаатар нар ялалт байгууллаа.
Багийн иргэдийн олонхын саналыг авч сонгогдсон эдгээр хүмүүсийн нэрсийг тун удахгүй Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгт өргөн барьж, сумын Засаг дарга батламжилснаар хүчин төгөлдөр болох аж.
Багийн Иргэдийн Нийтийн хурлын бэлтгэл бэлэн байдлыг хангаж, БИНХ, Багийн Засаг даргын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ, багийн ажилтнууд, аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасаг хамтран ажиллалаа.

Related news