“Seven-Eleven” дроноор хүргэх үйлчилгээ туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2021-12-03 17:03:34

ТОКИО. /NHK/. Японы “Seven-Eleven” ая тухтай дэлгүүрийн сүлжээ компани болон агаарын тээврийн “ANA Holdings” компани хамтран дроноор хүргэлт хийх үйлчилгээг туршиж байна.


Хоёр компани 11 дүгээр сарын сүүлээс Токио хотын баруун хэсгийн цөөн оршин суугчтай Хинодэ сууринд туршилтаа явуулж эхэлжээ. Дроны хувьд хоёр метр орчим урттай бөгөөд тав хүртэлх килограмм ачааг даах чадалтай байна.


Туршилтын үеэр дэлгүүрийн ажилтан цахимаар захиалга авч, цай, будааны бөмбөг зэрэг хүргэх бараа бүтээгдэхүүнийг дронд ачих аж. Үүний дараа дрон дэлгүүрийн зогсоолоос хөөрч, хоёр километрийн зайд орших цэцэрлэгт хүрээлэн гэх мэт дөрвөн байршилд захиалгыг хүргэнэ.


Seven-Eleven” дроны хүргэлтийн үйлчилгээг хүн амын нягтрал багатай газруудад нэвтрүүлэхийг зорьж байна. Тус компани нь хэрэглэгчдийн захиалгыг 30 минутын дотор хүргэх энэхүү үйлчилгээгээ 2025 оны санхүүгийн жил гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Related news