Таиландын алдартай амралтын газарт дэлбэрэлт болсны улмаас 1 хүн амь үрэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-05 13:38:18

БАНГКОК. /NHK/. Таиландын Прачуапкхирикхан мужийн Хуахин  хотын алдартай амралт зугаалгын баазад хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, гадаадын иргэд голдуу 21 хүн шархаджээ.

Нийслэл Бангкок хотоос өмнө зүгт байдаг далайн эргийн амралт зугаалгын баазад урьд шөнийн 23:00 цагийн үед дэлбэрэлт болсон байна.

Цагдаа болон эмнэлгийн эх сурвалжийн мэдэгдсэнээр, нэг таиланд эмэгтэй амь үрэгдэж, 21 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Гадаадын иргэдийг онилон дэлбэрэлт үйлдсэн байж магадгүй гэж цагдаа нар хэллээ. Тус бүсэд гадаадын жуулчдад зориулсан олон ресторан болон цэнгээний газар байдаг гэнэ.

Дэлбэрэлтүүдийг хэн үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна.

Хуахинд Таиландын хааны гэр бүлийнхний ордон байдаг аж.

Өчигдөр мөн тус улсын өмнөд нутгийн Транг мужид дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгджээ.

Г.Доржханд

Related news