“Өсвөрийн парламент” 7 сарын хугацаанд гурван төсөл, долоон төрлийн үйл ажиллагааг зохион явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-08 14:09:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын санаачилгаар “Өсвөрийн парламент” байгуулсан. Уг бүлгэмээр дамжуулан орон нутгийн дээд байгууллага болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, түүний бүтэц, зохион байгуулалт, ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй шийдвэр хэрхэн гардаг талаар сурагчдад мэдлэг, мэдээлэл олгох, хүүхдүүдийн дуу хоолойг төлөөлөгчдөд хүргэдэг аж. Түүнчлэн  ИТХ-ын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр ард иргэдийн амьдралд хэрхэн тусгалаа олдог, ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг оролцооны талаар сурагчид, залуу үеийнхэнд сурталчлан таниулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой Өсвөрийн парламент”-ын хаалтын үйл ажиллагаа боллоо.

Аймгийн ИТХ-ын дэргэдэхӨсвөрийн парламент”-ыг байгуулахдаа УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсанӨсвөрийн парламентхөтөлбөрт хамрагдсан Дархан-Уул аймгийн 3 сурагч болон ерөнхий боловсролын ахлах ангийн 15 шилдэг сурагчийн бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

"Өсвөрийн парламент"-ын төлөөлөгч сурагчид өнгөрсөн 7 сарын хугацаанд гурван төсөл, долоон төрлийн үйл ажиллагааг зохион явуулж давхардсан тоогоор 1500 гаруй сурагчийг өөрсдийн үйл ажиллагаандаа оролцогч, сонсогч, хэрэгжүүлэгч, хамтрагч зэрэг олон хэлбэрээр хамруулан, татан оролцуулжээ.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хаалтын үйл ажиллаанд хэлсэн үгэндээ: “Өсвөрийн парламентнь тогтмол үйл ажиллагаатай байх бөгөөд хүүхэд, залуу үеийн төлөөлөл болж, тэдний хүсэл сонирхлыг төрд илэрхийлэх, хөгжүүлэх эрхэм үүргийг цаашид авч явах юм.

Өсвөрийн парламент”-ын төлөөлөгч сурагчид өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн хүүхдийн эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үнэтэй санал санаачилга гаргаж, төсөл боловсруулан өөрсдөө хэрэгжүүллээ. Тэдний гаргасан саналыг бодит ажил хэрэг болгоход аймгийн ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗ анхаарч ажиллах болно гэв.

Өсвөрийн парлалентын төлөөлөгч сурагчид өнгөрсөн бүх хугацаанд олон зүйлийг сурч мэдэж, цаашдын хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авч, мөн бусдын төлөө юу хийж чадах, хувь хүний үнэ цэн юунд оршдог зэрэг хувь хүний хөгжлийн суурь мэдлэгүүдийг эзэмшсэн тухайгаа бахархалтайгаар илэрхийлж байлаа.

Дараагийн "Өсвөрийн парламент"-ын үйл ажиллагааг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр эхлүүлэхээр болжээ.

 

Related news