Англи хэлний мэдлэгээ сайжруулах хөтөлбөрт 25 сурагч хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-21 15:50:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын ивээл дор “Call for you-CFY” төсөл-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх, ирээдүйд манлайлагч болох боломжийг хүүхэд залуучууддаа нээж өгөх зорилгоор англи хэл, манлайллын хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдахаар 102 хүүхэд бүртгүүлснээс хоёр шатны шалгаруулалтад тэнцсэн 9,10 дугаар анги төгсөж буй 25 сурагч төсөл хамрагдахаар боллоо. Шалгарсан хүүхдүүд өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд: Хувь хүний хөгжлийг дэмжих, Хариуцлагатай, идэвх санаачилгатай иргэн бэлдэх, зорилго, мөрөөдөлдөө хүрэх боломж олгох, Англи хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, амжилтад хүрэх тэмүүллийг бий болгох чиглэлээр нэр хүндтэй багш, менторуудын онлайн болон танхимын сургалтад хамрагдана. Ингэсэнээр ирээдүйн манлайлагч болоход шаардлагатай үндсэн ойлголтууд болон англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэх юм. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд залчуудуудын соёл, боловсролд чиглэсэн олон зүйл заалт тусгагдсан. Энэ хүрээнд цаашдын хөтөлбөрүүдийг ч бүрэн санхүүжүүлж ажиллана гэдгийг аймгийн дарга онцолж байлаа. Мөн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй Америкийн соёл мэдээллийн төв, American Corner, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, JCI Найрамдал салбар байгууллага, аймгийн ГБХЗХГ-ын хамт олонд талархал илэрхийлж, хамрагдаж буй хүүхдүүдэд өөрийгөө улам илүү хөгжүүлэн амжилт гарган дэлхийн хүн болохыг ерөөж сурлагын амжилт хүслээ.

 

Related news