Наймдугаар сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2016-08-16 09:51:07

09.00 цагаас НИТХ-ын төлөөлөгчийн манлайлал, ур чадварыг дээшлүүлж, эрх зүйн хүрээнд хийж хэрэгжүүлэх зарим асуудлын талаар танин мэдэхүйн мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Хурал ба төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сэдэвт сургалт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.

09.00 цагаас Гадаад харилцааны яаманд “Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалт эхэлнэ. 

10.00 цагаас Монгол улсын Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газар, Гадаад харилцааны төв архив хамтран зохион байгуулж буй МОНГОЛ-ХЯТАДЫН ТҮҮХЭН ХАРИЛЦАА /1949-2016 он/ сэдэвт архивын баримт, кино, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Хан-уул дүүргийн 10 дугаар хороо
Архивын ерөнхий газрын байранд болно.

10.30 цагаас Төрийн ордны "В" танхимд УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн хуралтай. 

11.00 цагаас “Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөн Сүхбаатар дүүргийн 8 хороо “Танан” төвийн 3 давхар, хурлын танхимд болно. 

11.40 цагаас ШӨХТГ-н "Хэрэглэгчийн төвд" 11:40 минутаас цаг үеийн хяналт шалгалтын талаарх мэдээлэл хийнэ. 

12.00 цагаас Японы Элчин сайдын яаманд “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан ГХЯ болон ЭМЯ-ны сайд, БСШСЯ-ны дэд сайд нарыг урин ёслолын арга хэмжээг зохион байгуулах ба уг арга хэмжээнд Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцоно.

12.00 цагаас Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 7-р форумд зориулсан хэвлэлийн бага хурал "Чингис" зочид буудлын "Тэмүүжин" танхимд болно.

12.30 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан Пума Имперал зочид буудлын хурлын зааланд нийслэл дүүргийн АН-ын гишүүд дэмжигчидтэй уулзаж, "Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг2"-ээ хийнэ. 

 

 

 

Related news