ОРХОН: БОЭТ-ийн 30 ажилтан орон сууцны урьдчилгааны батламжаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. БОЭТ 30 ажилтандаа орон сууцны урьдчилгаанд дэмжлэг болгон тус бүр 20 сая төгрөгийн батламж гардууллаа.
Тус эмнэлэг 2021 оны
гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд цалингаа 20 хувиар нэмж, 30 ажилтандаа орон сууц худалдан
авах урьдчилгаанд 600 сая төгрөгийг олгож байна.
Ирэх онд 100 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгон буцалтгүй мөнгөн
тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.