ОРХОН: “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдөр боллоо. Эрүүл аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой уг үйл ажиллагаа 11 дэх жилдээ болж байна.
"Аюулгүй байдалд
манлайлал ба оролцоо" гэсэн уриатай тус чуулга уулзалтад Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний
эвлэлийн холбоо, “МОШПА” ТББ, төрийн
байгууллагын
төлөөлөл,
уурхайчин гээд 3000 гаруй хүн оролцлоо.
Уулзалтад оролцогч
талууд хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого, хэрэгжилт зорилтын талаар хэлэлцэж,
тулгамдаж буй асуудлаа эрэмбэлэн, аюулыг мэдээлэх сайн туршлагаасаа хуваалцсан юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйг зохицуулж буй эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй
болгох чиглэлд санал солилцлоо. Оролцогчдын зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдлын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнийгээ дагаад зарим дүрэм, журмыг
өөрчлөх шаардлагатай гэсэн
санал гаргалаа.
“Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалтыг МОШПА ТББ, УУХҮЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Монголын ажил Олгогч эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгууллаа.