Грассрүүтсийн 12 насны хөвгүүдийн тэмцээнд 9 баг оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Грассрүүтс 12 насны хүүхдүүдийн тэмцээн Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн талбайд явагдаж нийт 9 баг амжилттай оролцлоо.
Хүүхдийн Грассрүүтс тэмцээний онцлог нь багийн бүх
тоглогчид талбайд гарч тоглох хөлбөмбөгт хүүхдийг дуртай болгох, оролцож буй
бүх багуудтай тоглох зорилготой байдаг билээ.
Тус тэмцээнийг МХБХ, 24 дүгээр сургууль болон Дөчин мянгат
Юнайтед клубтэй хамтран амжилттай зохион байгуулсан юм.
Багуудаа амжилттай бэлдэж оролцуулсан Хараацай, СП
Фалконс, Халиун Од, Эрчим, Би Си Эйч Лионс, Дэрэн, Атлетик 220, Ховд Вестерн,
ДМЮ клубүүд болон багийн дасгалжуулагч нарт МХБХ-ноос талархал илэрхийлэв.
Түүнчлэн ойрын үеэд МХБХ-ны 10 насны Грассрүүтс тэмцээнүүд өндөрлөж Намрын тойргийн тэмцээн өндөрлөнө.