К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын дөрвөн жүдоч өчигдөр хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртлээ.
Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл
медальтан Ё.Ёолк болсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлэв.
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг
1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан
медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байжээ.