“Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч О.Саранхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-26 10:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Бүжгийн спортын холбооны улсын шүүгч, “Сарны бүжиг злуб” ТББ, “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч О.Саранхүүд Монгол Гавьяат дасгалжуулагч цол хүртээв.  


Тэрбээр, бүжгийн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 8000 гаруй хүүхэд, залууст спорт бүжгийн боловсрол олгож, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 30, бүжгийн спортын мастер 24, дэд мастер 10-ыг төрүүлж, “Сарны цом” бүжгийн спортын тэмцээнийг санаачлан тасралтгүй 10 жил зохион байгуулж, үндэсний өв соёл, дахин давтагдашгүй ондоошил, үнэт зүйлсийг олон улсын тавцанд таниулан сурталчилж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг 11 удаа удирдан дасгалжуулж, Финалын цом болон 5 удаагийн шагналт байранд шалгарсан, 2022 оны бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын төрөлд олон улсын менежментийг нэвтрүүлсэн юм. Түүний амжилт, бүжгийн спортын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ. 



Мөн “Мүүн дэйнс” хамтлагийн багш, дасгалжуулагч О.Оюунбатыг Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоож, нийгэмд эерэг үлгэр дууриал хандлагыг түгээж, хүүхэд залуусыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл чийрэг амьдралын хэв маягт уриалан монгол улсад бүжгийн ёпортын хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Сарны бүжиг клубын дэргэдэх Мүүн дэйнс хамтлагийг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан юм. 





Related news