Арслан Б.Орхонбаяр цомын эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-30 08:36:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, анх удаа Ерөнхийлөгчийн цомыг гардлаа.


Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хан-Хэнтийн-Аварга дэвжээний бөх, шинэ, залуу улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэв.


Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед констракшн” ХХК, “Өнө мөнх хөгжил” констракшн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Завхан аймгийн Их –Уул, сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарлаа.



Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, Х.Цогтгэрэл, Э.Сумъяабат нар үлдэв. Өнөөдрийн барилдаанд аймгийн заан цолтон зургаа багтаж, аймгийн харцагаас доош цолтнууд багтсангүй.


Шинэ оны анхны барилдаан Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойд зориулсан барилдаанаар эхэлнэ.

Related news