СЭЛЭНГЭ: "Хүнсний хувьсгал" аянд Сэлэнгийнхэн манлайлан оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өрнөсөн 2022 оны онцлох үйл явдлуудыг
тоймлон хүргэж байна.
“Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалтыг анх удаа нийслэл хотод зохион байгууллаа
-Монгол Улсын
Их хурал, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүд, шинэ
сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд үр дүнтэй
хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг тодотгох.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт Сэлэнгэ
аймаг тарьц суулгацаар улсын хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтын үр ашгийг
нэмэгдүүлэх үндсэн зорилгын дор ийнхүү чуулсан.
“Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” болохоо баталлаа
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болох зорилт тавин ажилласан. Энэ онд нийт 5.7 сая тарьц, суулгацыг зах зээлд нийлүүлж, аймагтаа 1100 га талбайд ойжуулалт хийлээ.
Мөн аймгийн
хэмжээний Мод үржүүлгийн газруудад нийт 24.7 сая ширхэг тарьц суулгац ургуулж
байна.
ОХУ-ын БНБУ-ын Улаан-Үд хот дахь цөмийн оношилгооны хавдрын эмнэлэгтэй хамтран ажиллаж байна
-ОХУ-ын БНБУ,
Сэлэнгэ аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Улаан-Үд хот дахь цөмийн оношилгооны
бүрэн тоноглогдсон хавдрын эмнэлэгт Сэлэнгэ аймгийн иргэд эмчлүүлэх боломж
нээгдлээ.
Сэлэнгэ аймгийн 17 сумын 15 нь хатуу хучилттай автозамаар холбогдлоо
-Сэлэнгэ
аймгийн Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур чиглэлийн хатуу хучилттай автозамын ажил
2022 онд амжилттай эхлэв. Энэхүү замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд бүрэн
барьж дуусна. Ингэснээр Сэлэнгэ
аймгийн 15 сумын дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдэх юм.
Сэлэнгэ аймаг 2022 онд улсын чанартай спортын тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа
-Сэлэнгэ аймаг
2022 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн, өсвөр үеийн
улсын аварга шалгаруулах кросс гүйлтийн тэмцээн. Мөн U17 насны ангиллын улсын
аварга шалгаруулах сагсан бөмбөг, U14 насны ангиллын улсын аварга шалгаруулах волейболын
тэмцээнүүдийг тус тус аймагтаа амжилттай
зохион байгууллаа. Энэхүү томоохон үйл ажиллагааны хүрээнд нийт 4000 гаруй тамирчныг аймагтаа хүлээн авсан
байна.
“Экспо-2022” олон улсын үзэсгэлэн худалдааг аймагтаа
зохион байгууллаа
-ОХУ-ын Бүгд
найрамдах Буриад улс, Сэлэнгэ аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн
6 дугаар сард ОХУ-ын БНБУ, Сэлэнгэ аймгийн хамтарсан “Экспо-2022” олон улсын
үзэсгэлэн худалдааг аймагтаа зохион байгууллаа.
Энэхүү үйл
ажиллагаанд аймгийн 13 сум, Чөлөөт бүс, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул
аймаг, ОХУ-ын БНБУ-ын 160 аж ахуйн нэгж, иргэд 70 гаруй нэр төрлийн
бүтээгдэхүүнээр оролцов.
Оролцогчид 150
сая гаруй төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ нь хоёр орны үйлдвэрлэгчдийн
бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, хөрөнгө оруулалт түншлэл, экспорт, импортыг
нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцсон үр
дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Сэлэнгэ аймгаас Монгол Улсын арслан цолтон төрлөө
-Ардын
хувьсгалын түүхт 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ардын хувьсгалын
өлгий Сэлэнгэ аймгаас Монгол Улсын Арслан цолтон
төрлөө.
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн
ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур
сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Орхонбаяр уран мэх, хурд хүчээ гайхуулан
түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн сургууль ашиглалтад орлоо
-Тус
сургууль нь олон улсын стандартад нийцсэн, 960 хүүхдийн багтаамжтай эко сургууль
гэдгээрээ онцлогтой. Монгол алт компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар
барьж байгууллаа. Тус
сургуулийн барилга нь Монгол Улсын 330 сумаас анхны олон улсын стандартад
нийцсэн сургууль гэдгээрээ онцлог юм.
"Хүнсний хувьсгал" аянд Сэлэнгэ түмэн манлайлан оролцлоо
-Сэлэнгэ
аймаг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг
сахин хамгаалж, ХАА-н бүтээгдэхүүний гол нийлүүлэгч гэдгээрээ бусад аймгаас
онцлогтой. Энэ
онд нийт 131.7 мянган га-д үр тариа тариалж, 183.8 мянган тонн ургац, га-гаас
14цн ургац хураан авлаа. Мөн 5.8 мянган га-д төмс, хүнсний ногоо тариалж, 82.7
мянган тонн ургац хураан авч, га-гаас 275.8 цн төмс, хүнсний ногоо хураан
авлаа.
Улсын
хэрэгцээт төмс, хүнсний ногоог тарьж ургуулан хураан авч, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний
хүрээнд хүнсний хувьсгал аяныг Сэлэнгэ түмэн хэрэгжүүлэн манлайлан оролцлоо.
Сэлэнгийн хөрсөнд усан үзэм тариалж, ургуулж чадлаа
-Сэлэнгэ
аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Бялхам ивээл” компани усан үзмийг
туршилтын журмаар тарьж амжилттай ургац хураан авлаа.
Сэлэнгэ аймаг Төрийн албан хаагчдынхаа цалинг 50 хувь нэмэгдүүллээ
-Сэлэнгэ
аймаг орон нутгийн төсвийн байгууллага буюу орон нутгийн төсвөөс цалинждаг төрийн
албан хаагчдын цалинг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувь хүртэл
нэмэгдүүллээ.