ӨНӨӨДӨР: "Алдарт эхийн одонт ээжүүд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар
сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.30
цагт: Төрийн ордонд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан "Алдарт эхийн одонт ээжүүд" хүндэтгэлийн
үйл ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.
09.00-16.00
цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Технологийн салбарын
эмэгтэйчүүдийн “Women in tech: Өөрчлөх цаг” чуулга уулзалт болж, тус салбар
дахь үлгэр жишээ бүсгүйчүүдийн амжилтын нууц, сорилт бэрхшээл, мэргэжлийн
талаар хэлэлцэнэ. Утас: 9905-3771.
09:00
цагт: Хэвлэлийн
хүрээлэнд: "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт- өнөөгийн нөхцөл
байдал" хэлэлцүүлэг болно. Утас: 9999-8253.
11.00
цагт: СТӨ-нд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Их
хотын бүсгүйчүүд-2023”
хүндэтгэлийн ёслол болно. Энэ үеэр салбар салбарын шилдэг 9 бүсгүйг
шалгаруулна. Утас: 8975-5575.
14.00
цагт: Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын Арт
галерейд: “Эмэгтэй уран бүтээлчид” хамтарсан үзэсгэлэн үргэлжлэн гарна. МУЭ-ийн
хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнд дүрслэх
урлагийн бүх төрлөөр бүтээлээ туурвидаг 90 гаруй эмэгтэй уран бүтээлч оролцож
байна. Утас: 9139-9149.
-Д.Сүхбаатарын талбайд: “Нэг тэрбумаар тэмцье-2023” охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг, “Эмэгтэйчүүд эрх чөлөөний төлөө” алхалт болно.
-"Монголын эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл” тусгайлсан үзэсгэлэн гарна.