СЭЛЭНГЭ: Оюутан цэргүүд цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-10 08:34:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Оюутан цэрэг” сургалтын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын 2023 оны дугаар тушаалаар зохион байгуулж буй эл үйл ажиллагаа нь орон нутагт анх удаа гэдгээрээ онцлогтой юм.  

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад тус аймгийн Мандал сумын Зүүнхараа Политехникийн коллежийн 10 оюутан хамрагдаж байна.

"Оюутан цэрэг" сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Зүүнхараа Политехникийн коллежийн захирал Ц.Эрдэнэчулуун, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер дэд хурандаа М.Ганбат, багш, сурагчид болон эцэг, эхчүүд, оюутан цэрэгт элссэн сурагчид оролцлоо.

Тус үйл ажиллагааны үеэр Оюутан цэргүүдэд цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардуулж өглөө.

Оюутан цэрэг сургалтад хамрагдах оюутнууд энэ сарын 8-наас 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл бямба, ням гарагт Зүүнхараа Политехникийн коллежийн хичээлийн танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдах аж.

Мөн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн сургалтын нэгдсэн төвд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтад тус тус хамрагдах аж.

Related news