СЭЛЭНГЭ: Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын орчныг бүрдүүлэх судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Хүүхдийг ивээх сангаас Сэлэнгэ аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад төсөл хэрэгжүүлэх зорилгоор судалгааны ажил хийж байна.
Дээрх төсөл нь тус аймгийн СӨБ-ын тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын орчныг
бүрдүүлэхэд чиглэх аж.
Тус ажлын хүрээнд төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир,
аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун, БШУГ-ын даргын үүргийг түр орлон
гүйцэтгэгч Ч.Алтантуяа нар Сүхбаатар сумын 6 дугаар цэцэрлэгт ажиллажээ.
Сүхбаатар сумын 6 дугаар цэцэрлэг нь 1992 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Хүүхдийн сувилал нэртэй байгуулагджээ. Өнөөдөр 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус цэцэрлэг 2022 оноос хуучин ТЗ-ын цэцэрлэгийн байранд орсон байна.
Одоо тус цэцэрлэгт 3 бүлгийн 69 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, эмчилгээ үйлчилгээний тусламж хүртдэг байна.