СЭЛЭНГЭ: Үерийн түвшнээс 6 см-ээр давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум орчмоор голын түвшин өнөөдрийн 08.00 цагийн байдлаар 363 см болж, өмнөх өдрөөс 76 см-ээр нэмэгджээ.
Энэ нь үерийн түвшнээс 6 см-ээр давж үерлэжээ. Иймээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчид, тариаланчдыг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days