СЭЛЭНГЭ: Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-14 12:58:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Маргаан хянан шалгах газрын ахлах шинжээч Я.Өлзиймөнх, Захиргаа удирдлагын газрын референт Д.Наран-Отгон нарын бүрэлдэхүүнтэй Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Баг бүрэлдэхүүн аймгийн Засаг дарга болон ТАЗ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдтэй уулзан санал солилцлоо. Мөн аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумын төрийн албан хаагчдын төлөөллийг хамруулан төрийн албаны хууль тогтоомжийн тухай сургалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Тус багийн ажил өнөөдөр Ерөө суманд үргэлжилж байна.

 

Related news