ХЭНТИЙ: "Хэнтий аймаг- 100 жил" маркийг 20 мянган хувь хэвлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-23 19:05:49


Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд 100 жил сэдэвт маркийг бүтээжээ.


Тус марк Хэнтий нутгийн есөн гайхамшиг, хүлэг сайн морьд, хандгай, Сэцэнхан аймгийн тамга, 100 жилийн лого зэргийг багтааснаараа онцлог юм.


Халхын дөрвөн ууган аймгийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан "Монгол шуудан" ХК-ийн зүгээс Хэнтий, Завхан, Архангай, Говь-Алтай аймгийн 100 жилд зориулсан маркийг бүтээсэн аж.


Энэхүү марк нь “Монгол шуудан” ХК-ийн 1124  дэх сэдвийн шуудангийн марк, үнэт цаас болж буйг тунхаглан зарлаж, Хэнтий аймгийн Засаг дарга гарын үсэг зурснаар гүйлгээнд гарч эхэллээ. Нийт 20 мянган хувь хэвлэгдсэн тус маркийг 3300 төгрөгөөр борлуулах юм.


Маркийг Хэнтий аймаг дахь Монгол шуудангийн салбараас худалдан авах боломжтой бөгөөд мөн 100 жилийн ойд зориулсан дугтуйг гаргажээ. Энэхүү маркийн сэдвийн төлөвлөгөөг хоёр жилийн өмнөөс боловсруулан, өнгөрсөн онд батлууж зураач Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нар монгол зургийн аргаар бүтээжээ. 


Марк сонирхогч, цуглуулагч нарын хувьд Хэнтий аймгийн бие даасан анхны түүхэн марк болж байгааг онцолж, айл бүхэн, байгууллага бүр өргөөндөө хүндэтгэлтэй залахыг уриалав. 

Related news