Монгол Улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-09-04 11:23:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоожээ.


Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд шонхор шувуу тархсанаас 12 хувь нь энэ зүйл шувууны голомт нутаг аж. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг.


БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг байна.

Related news