ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны зургаадугаар сард тус улсад айлчлах үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой уулзалт, хэлэлцээр хийж байв.
Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа гадаадын оюутнууд сурахын зэрэгцээ ажиллах эрх зүйн бололцоо нээгдэж байгаа тухай хэлж байсан юм.
ОХУ-д манай улсын 4,300 гаруй иргэн оршин суудаг. Үүнээс 1,100 гаруй оюутан 63 их, дээд сургуульд сурдаг байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days