Мал нядалгааны газруудын үйл ажиллагааг гурав хоног зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-19 12:46:00

Хэнтий аймгийн Мэргэжилийн хяналтын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газруудад шалгалт явуулж 3 хоног үйл ажиллагааг нь зогсоолоо.

Үүний хүрээнд өнөөдөр мал нядалгааны газруудын дарга нар болон малын эмч, ажилчид, ченжүүдтэй уулзаж үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн сарын сүүлээр хогийн цэг дээрх ил задгай хаясан малын түүхий эдийн бохирдолтой холбоотой иргэдийн өргөдөл гомдлын дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газруудад шалгалт явуулж, ажлын байрны ариун цэвэрт шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр нян бактер вирус илэрсэн байна. Улмаар 3 хоног үйл ажиллагааг нь зогсоож хугацаатай үүрэг даалгавар өгч хогын цэг дээр ил задгай хаясан малын толгой шийр, гэдэс арьснуудыг нүх ухуулан булуулж байна.

Мал нядалгааны газруудаас тус бүр 500 мянган төгрөг хураан авч холбогдох байгууллагуудтай хамтран цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news