“I love Mongolia түншлэл 2015”-төслийн баг 21 аймгийг нар зөв тойрон аялна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 14:08:01

100 сэтгүүлч, 100 гаруй мянган иргэдийг хамрах “I love Mongolia түншлэл 2015” багийнхан ирэх сарын 2-ноос 10 дугаар  сарын 1 хүртэл 21 аймгийг нар зөв тойрон аялахаар төлөвлөжээ.

Тус аялалд 21 аймгийн ЗДТГ удирдлагууд, аймгийн Татварын хэлтэс, “I love Mongolia Түншлэл-2015” төслийн баг оролцох бөгөөд  Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НҮБ-ын ЮНЕСКО Монгол, Соёлын өвийн төв хамтран улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уг аяллын гараа Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлэж байгаа аж. Аяллын хүрээнд “Шилдэг татвар төлөгч” VIP ярилцлага, "Миний нутгийн өв" ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй, шинээр бүртгэгдэх урлаг, соёлын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, “Боловсрол” яармаг, Аймгийн ангийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн, “Оргилоо тодорхойл” нутгийн идэвхтэй иргэдийн сайн үйлсийн илтгэл хэлэлцүүлэг, “Миний нутгийн брэнд” нээлттэй үзэсгэлэн худалдаа, “Хамтдаа гүйцгээе” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн бүх нийтийн гүйлт, “Эрүүл Монгол” эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөгөөн зэрэг ажлыг аймаг бүрт зохион байгуулах аж.
 Төсөл хэрэгжснээр Монгол улсын төсвийг бүрдүүлэгч татвар төлөгчдийг бодитоор дэмжих, орон нутгийн хүүхдүүд гадаад, дотоодын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрах боломжийг нэмэгдүүлэх, идэвхтэй иргэдийг алдаршуулах, дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, түүхийн дурсгалт зүйлсийг соёлын өвд бүртгүүлэх, соёл урлагийн санд архивлан бүртгэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг боломжтой юм.

О.Буянхишиг

Related news
Comments